Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 8 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Элчин сайдыг тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаас гадна Засгийн газрын тогтоолуудыг нийтэллээ.

Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай, Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмыг тус тус шинэчлэн баталсан Засгийн газрын тогтоолыг нийтлэв.

Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтаар Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсан байна.

Засгийн газрын өөр нэг тогтоолоор, “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах” журмыг баталжээ. Энэ нь хүүхэд, залуучууудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой ажээ.

Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, “Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журам батлах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Үүгээр ямар харилцааг зохицуулахыг журамлаж өгсний зэрэгцээ мэдээллийг цахим хуудсанд оруулах, цахим хуудасны мэдээллийн сан хэрхэн үүсгэх, түгээх, түүнээс мэдээлэл авах, ашиглах, энэ сангийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, сангийн хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах зэрэг асуудлыг нарийвчлан журамласан байна.

Үүнээс гадна Журамд өөрчлөлт оруулах тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг нийтэллээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолоор, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт баталсан байна. Тогтоолоор ямар зорилго, зорилт хэрэгжүүлэх, түүнийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим, хэрэгжүүлэх хугацаа, үйл ажиллагааны хүрээ, хүрэх үр дүн, санхүүжилт зэрэг асуудлыг журамлажээ.

Эмхэтгэлд, “Цөм сүргийн үржлийн аж ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2014 оны хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолыг тус тус нийтлэв гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

2014 оны 02 дугаар сарын 24
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл