Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаан хойшлогдов.

  2013-10-21 00:00  213
Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2013 оны 115 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан ирц хүрээгүйн улмаас хойшлогдож 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагаас хуралдахаар болов.

  2016-09-23 03:59  213