Цэс

Холбоо барих

“Нийгмийн соёл олон нийтийн санаа бодолд тусах нь” сургалт боллоо

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих ээлжит сургалтаа өнөөдөр (2021.10.29) “Нийгмийн соёл олон нийтийн санаа бодолд тусах нь” сэдвийн дор зохион байгууллаа. 

Сургалтыг Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа удирдан явуулж, Удирдлагын академийн багш, доктор Б.Хэрлэн нийгмийн соёл, харилцаа болоод өнөөгийн нийгмийн сэтгэл зүйд  хууль тогтоох байгууллага хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл өглөө.

  

Ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих “Нийгмийн соёл олон нийтийн санаа бодолд тусах нь” сэдэвт сургалтад Улсын Их Хурлын Тамгын газар, УИХ-ын гишүүний ажлын албаны зөвлөх, туслах зэрэг нийт 62 ажилтан хамрагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл