Эдийн засгийн байнгын хорооны 2014.04.22-ны өдрийн дэд ажлын хэсгийн хуралдааны тойм

  2014-04-24 00:00  202

Эдийн засгийн байнгын хорооны 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дэд ажлын хэсгийн хуралдааны тойм

2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагаас “334” тоот өрөөнд Эдийн засгийн байнгын хорооны 03 тоот тогтоолоор байгуулагдсан Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн хуралдаан болов.

Ажлын дэд хэсэг хуулийн төсөлд тусгагдсан зүйл, заалтуудын зөрчил, давхардлыг арилгах, төрийн бус байгууллага, иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэх, зарим асуудлыг тодоруулах зэргээр ажилласан бөгөөд цаашид уг хуулийн төсөлтэй холбоотой УИХ дахь АН, МАН-ын бүлгийн санал болон мэргэжлийн байнгын хороодын санал, дүгнэлтийг авч, санал тус бүрээр хэлэлцэн ажлын хэсэгт танилцуулах, зарчмын зөрүүтэй саналуудыг бэлтгэхээр тогтов.

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.


  2016-09-22 08:50  202