Цэс

Холбоо барих

Монгол Улсын Засгын газрын гишүүнийг огцруулах тухай саналыг хэлэлцсэн талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГЫН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ
САНАЛЫГ ХЭЛЭЛЦСЭН ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

 


2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Ш.Түвдэндорж

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгээс Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайд Хишигдэмбэрэлийн Тэмүүжинг үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3 дахь хэсэгт заасны дагуу 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн мөн сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хаалттай хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд гишүүд асуулт асууж, хариулт авч, саналаа илэрхийлж байсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайд Хишигдэмбэрэлийн Тэмүүжинг огцруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайд Хишигдэмбэрэлийн Тэмүүжинг огцруулах тухай саналыг хэлэлцсэн талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.




ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ


Төсөл
2014.04.24

 


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны ... дүгээр Улаанбаатар сарын …-ны өдөр хот

Засгийн газрын гишүүнийг
огцруулах тухай

 


Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38.2 дахь заалт, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хишигдэмбэрэлийн Тэмүүжинг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайдын үүрэгт ажлаас огцруулсугай.

2.Энэ тогтоолыг 2014 оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл