Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазарын Барилга, хот байгуулалтын сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо

  2017-04-14 18:38  1686
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан 15 цаг 40 минутад гишүүдийн 51,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийнхэрэгжилт, гэр хорооллын дахинтөлөвлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийталаар Барилга, хот байгуулалтынсайд Г.Мөнхбаярт тавьсан асуулгын хариуг сонсов. Хуралдаанд Барилга, хотбайгуулалтын сайд  Г.Мөнхбаяр, НийслэлийнЗасаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон холбогдох албаныхүмүүс оролцлоо.


Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдГ.Мөнхбаяр мэдээллийнхээ эхэнд Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтынхүрээнд энэ асуудлыг шийдэх эдийн засгийн боломжгүй, хүндрэлтэй байгаагаасшалтгаалан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэн зохион байгуулахэрх авсан аж ахуйн нэгж, компанийн санхүүжилтын хүрээнд шийдвэрлэж ирсэн. Тухайлбалодоогийн байдлаар УБ хотын гэр хорооллын 24 байршлын хэсэгчилсэн 75 талбайд4829 айлыг орон сууцанд оруулаад байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотынзахирагчийн зүгээс одоогийн байдлаар асуудал нь шийдэгдээгүй, хүндрэлтэйбайдалд орсон иргэдээс 162 өрхийн асуудлыг шийдвэрлэснийг онцлов.

Тэрээр, БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд гэр хорооллындэд бүтэц, иргэдийн дамжин суурьших зориулалт бүхий 1000 айлын орон сууцныхөтөлбөрийг энэ сард багтаан эхлүүлэх бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан. Дээрх 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайн зөвхөн28-д нь ажил өрнөж байгаа учраас дээрх компаниудын санхүүгийн боломж, ажлыначаалал, тухайн ажлыг гүйцэтгэх хугацаа зэргийг харгалзан дахин хуваарилалт хийнбусад компаниудын оролцоог хангах шийдвэр гаргасан. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт93,8 га газрыг, Сонгинохайрхан дүүрэгт 67,3 га газрыг дахин төлөвлөлтөдхамруулах эрхийг тус тус нэг компанид өгснөес ажил явахгүй байгааг мэдээлэлдээдурдав.

Азийн хөгжлийн банкны (АХБ) санхүүжилтээр гэр хорооллын дэд бүтцийн иж бүрэнтөсөл хэрэгжүүлэхээр Баянхошуу, Сэлбэ дэд бүтцийн төсөл эхлээд байна. Мөн АХБ-наасорлогод нийцсэн орон сууц буюу хямд өртөгтэй амины орон сууцны хөтөлбөрийг 2018онд эхлүүлнэ. Түрээсийн орон сууцныхөтөлбөрийг Нийслэлийн орон сууцны корпораци, Төрийн орон сууцны корпорацийнхөтөлбөрийн хүрээнд үргэлжлүүлнэ. Ер нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн шийдэл нь сервис центр буюу дэдбүтцийн асуудлыг шийдсэний дараа барилгын компаниудын хүчийг зөв хуваариланхэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад чиглэнэ гэдгийг салбарын сайд онцоллоо.


Барилга, хот байгуулалтын сайд мэдээлэлдээ Монголбанкнызүгээс хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлснийг дурдав.

3асгийн газар, Монголбанкны хамтарсан ипотекийн зээлийн хөтөлбөрийнхэрэгжих хугацаа дууссанаар Монголбанк ипотекийн хөнгөлөлттэй зээлийнхөтөлбөрийг үргэлжлүүлэх үүрэг дууссан. Гэхдээ хөтөлбөрийн нийгэм, эдийн засагтүзүүлэх үр нөлөөг харгалзан үзэж Монголбанкны зүгээс өөрийн эзэмшиж буй ИЗББ-ынэргэн төлөлтөөр хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийг санхүүжүүлж ирсэн. Энэнь орон сууны эргэлтийг нэмэгдүүлэх, зах зээл дээр борлогдохгүй байгаа оронсууцны борлуулалтыг дэмжих замаар барилгын салбарт томоохон дэмжлэг болсон. МөнМонголбанкнаас банкуудад 2016 оны 10 дугаар сараас хойш нийт 2502 зээлдэгчийн169,5 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн эх үүсвэр олгосон. 2017 оны 4 дүгээрсарын 13-ны өдрийн байдлаар Монголбанкнаас банкинд олгосон боловч эргэнтөлөгдөөгүй байгаа орон сууцны зээлийн үлдэгдэл нэг их наяд 92 тэрбум төгрөгбайна. Монголбанкнаас банкуудад олгосон дээрх эх үүсвэрээс нэг их наяд 41тэрбум төгрөгийн ипотекийн эх үүсвэрийн эргэн төлөгдөх хугацааг 2016-2017 онд таванудаа сунгалаа. Ингэснээр банкууд үнэт цаасжуулалтын үйл ажиллагаа дуустал хүүгийнзөрүүний алдагдал хүлээхгүй, иргэд болон аж ахуйн нэгж дээр хүүгийн дарамтүүсэхгүй, эх үүсвэр эргэн татагдахгүй байх, иргэдэд найман хувийн хүүтэй зээлолгох үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломж бүрдсэн гэж салбарын сайдмэдээлэлдээ дурдав.

Монголбанкнаас 2016 оны 10 дугаар сард баталсан "Орон сууцны ипотекийнсанхүүжилтын журам”-д банкнаас иргэдэд олгох орон сууцны зээлийн хугацааг 20-30жил болгон сунгасан. Ингэснээр иргэдийн орон сууцны зээлийн сарын төлбөрийндарамт үлэмж буурч, хүртээмж сайжрах, улмаар барилгын салбарын борлуулалт өсөхач холбогдолтой байсан. Тухайлбал, найман хувийн хүүтэй 70 сая төгрөгийнзээлийн хугацаа 20-30 жил болж уртсахад сарын төлбөрийн хэмжээ 585,5 мянгантөгрөгөөс 513,6 мянган төгрөг болж 72 мянган төгрөгөөр буурч байна. Монголбанк "Орон сууцны ипотекийн санхүүжилтын журам”баталж, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, МИК ОССК, банкуудтай “Оронсууцны ипотекийн санхүүжилтын ерөнхий гэрээ"-г тус тус байгуулан,эдгээрийн хүрээнд орон сууцны зээлийн санхүүжилтын хөтөлбөрийг үргэлжүүлэнхэрэгжүүлж байна гэж салбарын сайд мэдээлэлдээ онцоллоо.   


Уг мэдээлэлтэйхолбогдуулж УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, О.Баасанхүү, Д.Сумьяабазар, Ё.Баатарбилэг,Н.Учрал, Д.Сарангэрэл, Б.Дэлгэрсайхан, Ц.Гарамжав, Б.Батзориг, М.Оюунчимэг,А.Сүхбат, Л.Элдэв-Очир, Б.Саранчимэг, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва,Ө.Энхтүвшин нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн хувьд газраачөлөөлсөн иргэдийг нэн түрүүнд орон сууцтай болгох,  түрээсийн орон сууцанд амьдрах иргэдийнхүсэлтийг хэрхэн шийдвэрлэх, нийслэлийн хөрсний бохирдол, гэр хорооллын дахинтөлөвлөлтийг хийхдээ дэд бүтцийн асуудлыг тооцсон эсэх, орон нутаг болон нийслэлийниргэдийг орон сууцны ипотекийн зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийн хэмжээг илүүтэйсонирхож байлаа.

Барилга, хотбайгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Бид гэр хорооллын суурьшлын бүсийн шинэ шийдлийнтөслийг Нийслэлийн Засаг дарга С.Батболдтой хамтран  гаргаад байгаа. Үүнийгээ өчигдөрхөн Засгийнгазарт өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын суурьшлын бүсийн дэд бүтцийнасуудлыг бүрэн шийдэхээр төлөвлөсөн. Энэ жилийн хувьд нийслэлийн төсвөөс 56,3 тэрбум,Барилга, хот байгуулалтын  сайдын багцаас10 тэрбумыг дэд бүтэц, шугам сүлжээний ажлыг шийдвэрлэхээр тендер зарлахбэлтгэл ажил дуусч байна. Мөн ипотекийн зээлийн асуудлыг шийдэхэд нэг их наядтөгрөг шаардлагатай байгаа ч 2017 онд улсын төсвөөс энэ асуудалд 300 тэрбумтөгрөгийг зориулахаар баталсан. Уг нь 600 тэрбум төгрөг батласан бол ороннутагт 200 тэрбум, нийслэлд 400 тэрбумыг зарцуулж, ипотекийн асуудлыг нааштайшийдэх боломж байлаа гэж хариулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөдУлаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн тулгамдсан асуудлын нэг ньхөрсний бохирдол болоод байгаа. Иймд хөгжингүй орнуудын шинэ технологийг хэрхэннэвтрүүлэх талаар бид судалж байна. Мөдхөн Япон улсад албан томилолтоор ажиллахдаахөрсний бохирдлыг шийдэх технологийн шинэчлэлийн талаар холбогдох албаны хүмүүстэйуулзахаар тохирсон. Мөн удахгүй гэр хорооллын нүхэн жорлон бүрийг ариутгах ажилэхэлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бид 2020 он гэхэд ерөнхийболовсролын сургуулийг хоёр ээлжтэй болгох, хороо бүрийг цэцэрлэгтэй болгохоорзорин ажиллаж байна. Газраа чөлөөлсөн иргэдийн орон сууцны асуудлыг шийдэхийнтулд зарим барилгын компаниудын гэрээг цуцлах, иргэдийг түр орон сууцандоруулах арга хэмжээг үе шаттайгаар авж ажиллаж байгаа гэж байлаа.

Хуралдаанытөгсгөлд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа  арга хэмжээний талаар Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт тавьсан асуулгын талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазар үгхэлэв. Тэрээр, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал Сонгинохайрхан,Баянзүрх, Чингэлтэй дүүргийн иргэдийн хувьд хамгийн бэрхшээлтэй асуудал болоодбайгаа. Өнөөдөр энэ асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдээлэл сонсч,Засгийн газар гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар бодлого гаргаж, бодитнөхцөл байдлыг ярилцан, гарц хайн ажиллаж байгаад талархаж байна.  Цаашдаа Засгийн газар, салбарын яам нь бодлогынүйл ажиллагаагаа эрчимжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд үүсээдбайгаа асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатай байна гэдгийг онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэйхарилцах хэлтсээс мэдээллээ.



  2017-04-14 18:38  1686