ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.03.19-23/

  2018-03-26 09:50  211

 

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг АНУ-ын Хөдөлмөрийн холбооны Хуулийн хэлтсийн дарга ЖеФ Вогтийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав. 2018.03.19 http://www.parliament.mn/n/hj8o


УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндсэн хуулийн байнгын хорооны дарга Мустафа Шентопыг хүлээн авч уулзав. 2018.03.21 http://www.parliament.mn/n/7j8o


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. 2018.03.21 http://www.parliament.mn/n/7p8o


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол-Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны VIII хуралдаанд оролцож буй Бүгд Найрамдах Турк Улсын Шадар сайд, Турк-Монголын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Туркийн хэсгийн дарга Хакан Чавушолуг хүлээн авч уузлаа. 2018.03.21 http://www.parliament.mn/n/738o


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Банкны салбарын зарим хууль тогтоомжийн эх бичвэр хүлээн авах ёслолд оролцох үеэр Монгол Улсын Их Хурлаас Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан нь тус салбарт чухал шинэтгэл болж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан уг арга хэмжээг нээж хэлэхдээ онцоллоо. 2018.03.22 http://www.parliament.mn/n/6j8o



УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Элчин сайд Сиалункон Сэнг Утхоныг хүлээн авч уулзаж, УИХ-д Монгол-Лаосын парламентын бүлгийг санаачлан байгуулж, хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа дуулгалаа. 2018.03.22 http://www.parliament.mn/n/6t8o


Архидан согтуурахтай тэмцэх тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдав. 2018.03.23 http://www.parliament.mn/n/678o


Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” асуудлыг хэлэлцэн, УИХ-ын даргын Захирамж гаргахаар шийдвэрлэлээ. 2018.03.23 http://www.parliament.mn/n/9b8o


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. 2018.03.23 http://www.parliament.mn/n/9f8o


УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Улсын Их Хуралд сонгогдсон тойрог болох нийслэлийн Хан-Уул дүүргийн 9, 10, 14, 16 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ. 2018.03.25 http://www.parliament.mn/n/9i8o

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

 


  2018-03-26 09:50  211