Цэс

Холбоо барих

Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулалтад оролцогч нартай томилгооны сонсгол зохион байгуулна

    Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтын оролцогч Я.Цэлмэн, Ч.Отгончулуун, Б.Өнөрмаа нартай хийх (нэр дэвшигчдийн танилцуулгыг татах) томилгооны сонсголыг (дэгийг татах) 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулна. Тус сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 17.30 цагаас өмнө [email protected] имэйл хаягаар хүсэлтээ ирүүлнэ үү.


    Корона вируст цар тахлаас шалтгаалан сонсголыг цахимаар зохион байгуулах тул хүсэлт гаргагч нь хавсралтад байгаа томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудсыг (татах) бөглөж [email protected] ирүүлнэ.


            Томилгооны сонсголыг оролцогч нартай дараах хуваарийн дагуу зохион байгуулна.

                09.00-11.30: Ч.Отгончулуун

                11.30-13.00: Б.Өнөрмаа

                14.00-15.30: Я.Цэлмэн



                Холбоо барих:

                Лавлах утасны дугаар /ажлын цагаар/: 51-267155, 51-262727

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл