Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Жайка”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав

  2018-09-18 15:37  266

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өнөөдөр (2018.09.18) Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүмиг хүлээн авч уулзав.


Уулзалтаар талууд Олон улсын вальютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрийн хүрээнд Японы Засгийн газраас Монгол Улсад олгох хоёр дахь шатны дэмжлэгийн талаар ярилцаж, санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2018-09-18 15:37  266