Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 43 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Мөн дугаарт нийтлэгдсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх тэтгэмжийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг тус бүр 0,8 ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 0,2 гэж тус тус өөрчилсөн байна.

2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар албан татвар ногдуулах мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг тодорхойлохдоо албан татвар төлөгчийн тухайн банкин дахь нийт хадгаламжийн хүүгийн орлогоос энэ хуулийн 16.1.16-д заасан чөлөөлөгдөх хадгаламжийн хүүгийн орлогыг хасч тооцохоор болжээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг тус тус нийтэллээ.

Мөн дугаарт, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтлэв.Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тусган концессын зүйлийн жагсаалтын талаарх саналаа эцэслэн боловруулж Засгийн газарт хүргүүлэх зэрэг энэ хуулийн зарим хэсэг, заалтад нэмэлт оруулжээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт,Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ.

Энэ хуульд сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч, сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7-д зааснаас бусад багш, туслах багш нарт 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгохоор хуульчилжээ.

Түүнчлэн эмхэтгэлийн дугаарт, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэллээ.

УИХ-ын тогтоолууд нийтлэгдсэн бөгөөд Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолоор Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогыг 3.351.389.0 сая төгрөгөөр, зарлагыг 3.621.676.2 сая төгрөгөөр тус тус баталсан байна.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд, Хуулийн төсөл буцаах тухай, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай , Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай тогтоолыг тус тус нийтлэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

2012 оны 11 дүгээр сарын 19
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл