Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 28 дахь дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 28 дахь дугаарт Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг нийтэлжээ.

Энэ хуулиар Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг удирдах, зохион байгуулах, зохицуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

“Үндэсний төлбөрийн систем” гэж төгрөг, гадаад валютаар хийгдэх шилжүүлэг болон төлбөрийн даалгаврын боловсруулалт хийх, илгээх, дамжуулах, хүлээн авахтай холбогдох үйлчилгээ, төлбөрийн хэрэгсэл гаргах үйл ажиллагаа, төлбөрийн, клирингийн болон төлбөр тооцооны систем, Монгол Улсын нутаг дэвсгэрт хэсэгчлэн болон бүхэлд нь үйл ажиллагаа эрхэлж байгаа системийн оператор, оролцогч, тэдгээрийн нэрийн өмнөөс төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээд, тэдгээрийн цогц нэгдлийг ойлгоно хэмээн дээрх хуулиар тодорхойлжээ.

Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд баримтлах зарчим, Монголбанкны бүрэн эрх, оролцоо, Монголбанкнаас олгох зөвшөөрөл, түүнд тавигдах шаардлага, Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд тавих хяналтын талаар хуульд хэрхэн тусгасан талаархи мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой.

Мөн дээрх хуулийн хамт батлагдсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл