Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 44 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ. Тус тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамбын Батлут, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Гонгорын Дамдинням, Лхагвын Мөнхбаатар нарыг Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны гишүүнээр тус тус баталсан байна. Мөн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ. Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Австри, Итали, Лаос, Сингапур, Унгар, Франц, Чех улсад суугаад Элчин сайдуудыг эгүүлэн татаж, шинэ Элчин сайдыг тохоон томилсон байна. Мөн Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг томилжээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Журам батлах тухай, Журам шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна. Засгийн газрын дээрх тогтоолоор “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”, “Монгол Улсын виз олгох журам”-уудыг баталсан бөгөөд эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл