Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

1.Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 09.00 цагт Төрийн ордоны В танхимд боллоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Баасанхүү ажлын хэсэгт Галт зэвсгийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулж нийт 37 зарчмын зөрүүтэй саналын томьёолол, 32 найруулгын саналын томьёолол, төслийг дагалдаж өргөн мэдүүлсэн 1 хуулийн төслийн 2 зарчмын зөрүүтэй саналын томьёолол мөн Галт зэвсэгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 7 зүйлтэйгээр санаачлан боловсруулснаа танилцуулж, санал хураалган шийдвэрлэв.

2.Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордоны “В” танхимд 13.00 цагт боллоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан ажлын хэсэгт Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төсөлтэй холбогдуулж нийт 31 зарчмын зөрүүтэй саналын томьёолол, 3 найруулгын саналын томьёолол, төслийг дагалдаж өргөн мэдүүлсэн 5 хуулийн төслийн 10 зарчмын зөрүүтэй саналын томьёолол, мөн Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 11 зүйлтэйгээр боловсруулснаа танилцуулж, санал хураалган шйидвэрлэв.

Хууль зүйн байнгын хорооны ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл