Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал дахь Нутгийн удирдлагын дэд хорооны гишүүд Монголын нутгийн удирдлагын холбооны төлөөлөлтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Г.Ганболд нар Монголын нутгийн удирдлагын холбооноос тавьсан хүсэлтийг хүлээн авч Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн С.Батболдыг өнөөдөр (2022.06.30) хүлээн авч уулзлаа.

Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн С.Батболд Монголын нутгийн удирдлагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Ё.Баатарбилэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх явцад гарсан хүндрэл бэрхшээл, иргэдээс ирсэн санал санаачилгыг дэд хороонд танилцуулж, Байнгын хороогоор асуудал оруулж хэлэлцүүлэг өрнүүлэхийг илэрхийлж байлаа.

Тэрбээр, Нутгийн удирдлагын дэд хорооны 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Төлөөлөгчдөд Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн талаар төрөлжсөн сургалт болон уулзалтыг зохион байгуулах ажил тусгагдсан гэдгийг онцолж байлаа. Мөн хүүхэд  хамгааллын асуудлаарх чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах уулзалт, хэлэлцүүлэг сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулна хэмээлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл