Цэс

Холбоо барих

Дотоод аудитын алба

Монгол Улсын төсвийн тухай хуульд зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх болсноор 2013 оны гуравдугаар сараас УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын шууд харьяанд Дотоод аудитор ажиллаж эхэлсэн байна.

Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 650 дугаар захирамжаар Ерөнхий нарийн бичгийн даргын шууд харьяанд Дотоод аудитын бие даасан нэгж болгож, шинэчлэн зохион байгуулсан.

Дотоод аудитын алба нь Дотоод аудитын албаны дарга бөгөөд дотоода удитор, ахлах референт 3 гэсэн орон тоотой ажилладаг.

Үндсэн чиг үүрэг:

Дотоод аудитын алба нь УИХ-ын төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчийн төсвийн багцын төлөвлөлт, гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, санхүүгийн тайлан болон Тамгын газрын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны үр дүн, бодлогын баримт бичиг, хууль, тогтоол, дүрэм, журмын хэрэгжилтэд санхүүгийн, гүйцэтгэлийн, нийцлийн аудит хийж, Тамгын газрын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоонд хараат бус дүгнэлт өгч, үйл ажиллагааг сайжруулах, байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилладаг нэгж юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.