“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 40 дугаарын тойм

  2018-10-29 09:48  130

Эмхэтгэлийн шинэ дугаарт Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийн хамт нийтэлжээ. Ялтан шилжүүлэх нөхцөл, журам, ялтны ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх, ялтныг дамжин өнгөрүүлэх болоод бусад зүйлийн талаар хэлэлцээрт хэрхэн тусгасан талаархи мэдээллийг зөвхөн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс авах боломжтой.


Мөн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолы, Журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна.

Засгийн газрын тогтоолоор Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ыг баталсан бөгөөд Монголын бүх ард түмний спортын наадам (паралимп, дифлимпийн төрлийг оролцуулна), Үндэсний спортын наадам, Монголын Оюутны спортын наадам, Монголын хүүхдийн спортын наадам (паралимп, дифлимпийн төрлийг оролцуулна)-ыг зохион байгуулах давтамж, 6аадам зохион байгуулах аймаг, хотыг сонгон шалгаруулах, эрх олгох, наадмын зохион байгуулалттай холбоотой зохицуулалтыг журмаар баталсан байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох    заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2018-10-30 09:48  130