Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 34 дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан нэр бүхий шүүгчдийг шүүгчийн албан тушаалаас дээрх тогтоолоор төлөөлсөн байна.

Мөн Журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Дээрх тогтоолоор Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”-ыг баталжээ. Иргэнийг сүм, хийдэд албан ёсоор шавилан суугаа, шашин шүтлэг, ёс зүйн шалтгаанаар цэргийн жинхэнэ алба хаах боломжгүй болохыг цэрэг татлагын товчоо тодорхойлсон гэсэн шалтгаанаар цэргийн дүйцүүлэх албанд элсүүлэх бөгөөд иргэн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах хүсэлтээ сум, хорооны Засаг даргаар уламжлан харьяалагдах аймаг, дүүргийн цэрэг татлагын товчоонд гаргах аж.

Цэргийн дүйцүүлэх алба гэрээ, сургалт, алба хаах болон бусад харилцаатай холбоотой мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой.

Мөн Үзэсгэлэн худалдааны тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь долоо хоногт зохион байгуулж байхаар тогтоожээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл