Цэс

Холбоо барих

Мэдээллийн технологийн хэлтэс

УИХ-ын Тамгын газрын мэдээллийн технологийн бүтцийн нэгж дараах байдлаар үүсэж хөгжсөн байна.

Үүнд:

  • 1996 онд Судалгаа, мэдээлэл, лавламжийн албаны Сүлжээ, программын хэсэг, Санхүү, зохион байгуулалтын хэлтсийн Олшруулах хэсэг;
  • 2000-2001 онд Техникийн алба;
  • 2001-2003 онд Техник ашиглалтын алба;
  • 2003-2008 онд Санхүү, үйлчилгээний хэлтсийн бүтцэд Техник ашиглалтын албаны чиг үүрэгтэй ажиллаж иржээ.

Харин 2008-2013 онд Тамгын газрын бүтцэд Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтэс байгуулагдаж ажилласан бол 2013 оноос Мэдээллийн технологийн хэлтэс нэртэйгээр дотроо Программ, Техник хангамжийн гэсэн хоёр албатайгаар чиг үүргээ гүйцэтгэж байв.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2020 оны есдүгээр сарын 2-ны өдрийн захирамжаар Мэдээллийн технологийн хэлтсийн дотоод нэгж болох Техник хангамжийн албыг Техник, засвар үйлчилгээний алба болгож өөрчилсөн.

Мэдээллийн технологийн хэлтэс нь өдгөө Засвар үйлчилгээний алба, Хуралдааны систем хариуцсан алба гэсэн хоёр албатайгаар чиг үүргээ хэрэгжүүлж байна.

Үндсэн чиг үүрэг:

УИХ, Тамгын газрын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд мэдээллийн технологид суурилсан бүх төрлийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, программ, техник хангамжийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөгжүүлэлт хийх, УИХ-ын чуулганы хуралдааны системийн хэвийн, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.