АБГББХ: Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

  2019-10-10 16:55  93

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2019.10.10/ хуралдан Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.


Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэмж тусгасан хэмээн хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан мэдээлсэн.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2019-10-10 16:54  93