Номын баяр-Бидний баяр хүндэтгэлийн шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр /2021.09.15/ Төрийн ордонд боллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар ном соёлыг түгээн дэлгэрүүлэх, чухаг гурван эрдэнийн нэг номыг эрхэмлэн дээдэлдэг өвөг дээдсийн уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, уншигч ард түмэнтэй болох зорилгоор УИХ-аас Номын баяр зохион байгуулах арга хэмжээг албан ёсоор хуульчилж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” –ийг 5, 9-р сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт зохион байгуулж байхаар болсныг онцоллоо.
Мөн тэрбээр хэлсэн үгэндээ “Уншдаг судалдаг ард түмэн урагшлан хөгжиж дэвшдэг. Хүн бүр өдөрт таваас доошгүй хуудас уншдаг больё хэмээн уриалгыг дэвшүүлсэн. Өдөр болгон хүн бүр уншицгаая” хэмээлээ. Ном бүтээгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, номын үйлдвэрлэл, худалдаа, номын сангийн үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх хамтаар шийдвэл зохих олон ажлууд байгааг санууллаа.
УИХ-ын даргын санаачилгаар ном бүтээгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрдэмтэн зохиолчдыг урамшуулах зорилгоор “Мэргэн ном” шагналыг жил бүр гардуулдаг билээ. Энэ жил Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан А.Шагдарсүрэнг шилдэг зүтгэлтнээр шалгаруулсан бол Номын соёлыг түгээн дэлгэрүүлэгчээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Монгол Улсын төрийн соёрхолт, ТАСАМ ТББ-ын тэргүүн Ц.Санчирын бүтээлийг “Мэргэн ном” шагналын шилдэг номоор шалгаруулж, шагналыг гардуулан өглөө.
30 дахь удаагийн номын баяр энэ амралтын өдрүүдэд 9.17-19-нд болно хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.