Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2022.06.27-07.01)


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулах, үр нөлөөг сайжруулах, тухайн чиг үүрэг бүхий төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэдээлэл авах, үнэлэх зорилго бүхий хяналтын сонсголыг зохион байгууллаа. 2022.06.27 http://parliament.mn/n/xgnyn


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч, иргэдтэй уулзаж, Монгол Улсын Их Хурлаас боловсруулсан d-parliament цахим платформ, батлагдсан хууль тогтоомж, мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлийг танилцууллаа. 2022.06.27 http://parliament.mn/n/xknyn 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи  Широг хүлээн авч уулзав. 2022.06.28 http://parliament.mn/n/x6nyn

Монгол Улсын Их Хурал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хамтран “Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. 2022.06.28 http://parliament.mn/n/onnyn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн зөвшилцөх эсэхийг хэлэлцэж, дэмжив. Дараа нь “Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө”-д хийсэн аудитын талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцлээ. 2022.06.28 http://parliament.mn/n/ognyn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг эцэслэн батлав. 2022.06.28 http://parliament.mn/n/oknyn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд “Төрийн болон орон нутгийн өмчийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг батлав. Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулсан “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. Дараа нь Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн зөвшилцөхийг дэмжлээ. 2022.06.28 http://parliament.mn/n/osnyn

УИХ-ын “Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо”-ны даргаар Н.Учралыг томилов. 2022.06.28 http://parliament.mn/n/o4nyn

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Н.Энхболд нар ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн бүлгийн дэд дарга, ноён Манфред Грундийг хүлээн авч уулзлаа. 2022.06.29 http://parliament.mn/n/tsnyn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурладаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, 2022-2023 оны зээлийн хэлэлцээрийг  зөвхөн хөгжлийг санхүүжүүлнэ гэдэг нөхцөлтэйгээр зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгов. 2022.06.29 http://parliament.mn/n/t6nyn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Үргэлжлүүлэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав. 2022.06.29 http://parliament.mn/n/1nnyn 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Мөн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2022.06.29 http://parliament.mn/n/1gnyn 

Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, А.Адъяасүрэн, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Н.Ганибал, Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нар өнөөдөр (2022.06.29) “Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.06.29 http://parliament.mn/n/1knyn

Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй Цусны донорын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. 2022.06.30 http://parliament.mn/n/16nyn


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулах талаар мэдэгдлээ. 2022.06.30 http://parliament.mn/n/11nyn

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Амeрикийн парламентын бүлгийн дарга Ц.Мөнх-Оргил АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын Олонхын бүлгийн дарга Хойерын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Марк Йоззи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2022.06.30 http://parliament.mn/n/14nyn

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Г.Ганболд нар Монголын нутгийн удирдлагын холбооноос тавьсан хүсэлтийг хүлээн авч Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн С.Батболдыг хүлээн авч уулзлаа. 2022.06.30 http://parliament.mn/n/uqnyn

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Үндэсний их баяр наадмын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Дараа нь Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2022.06.30 http://parliament.mn/n/unnyn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор явуулав. Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2022.06.30 http://parliament.mn/n/ugnyn

УИХ-ын 2022 оны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв. 2022.06.30 http://parliament.mn/n/u1nyn

Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Арабын Нэгдсэн Эмиратын парламентын бүлэг, Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Холбооны Үндэсний Зөвлөл дэх Эмират-Монголын парламентын бүлэг хоорондын анхдугаар цахим уулзалт боллоо. 2022.06.30 http://parliament.mn/n/usnyn

УИХ-ын “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хороо хуралдаж, тус түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонгов. 2022.06.30 http://parliament.mn/n/uknyn


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2022.06.30 http://parliament.mn/n/u4nyn

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үндэсний их баяр наадмын тухай (Шинэчилсэн найруулга) хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлав. Дараа нь Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад хариулах, асуудлыг хэлэлцүүлэх Засгийн газрын гишүүн байгаагүй тул хэлэлцүүлгийг хойшлууллаа. Дараа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. 2022.07.01 http://parliament.mn/n/wknyn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, С.Бямбацогт, Т.Аюурсайхан, Б.Баттөмөр, Г.Занданшатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганбат нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүллээ. 2022.07.01 http://parliament.mn/n/wsnyn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. 2022.07.01 http://parliament.mn/n/innyn

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдан Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2022.07.01 http://parliament.mn/n/isnyn

УИХ-ын УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. 2022.07.01 http://parliament.mn/n/i4nyn

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. Мөн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Дараа нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 2022.07.01 http://parliament.mn/n/i6nyn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал, хатагтай М.Тереза Хо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2022.07.01 http://parliament.mn/n/snnyn


Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан хамтран Улсын Их Хурлын Тамгын газрын олон нийтийн харилцааны чиглэлээр ажилладаг газар, хэлтэс, төвийн албан хаагчдад зориулж, парламентын үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцооны талаар туршлага солилцох вебинарыг 2022 оны 06 дугаар сарын 27, 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгууллаа.  http://parliament.mn/n/w6nyn


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийг нийтэлсэн байна. http://parliament.mn/n/wqnyn


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл