Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Ажлын хэсгийн хуралдааны товч мэдээ

                                                    2013 оны 5 дугаар  сарын 13-ны өдрийн 14.00 цагаас “В” танхимд Эдийн засгийн Байнгын хорооноос байгуулагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн Ажлын хэсэг хуралдав.

 

                   Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хсгийн ахлагч Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Ганбат, С.Одонтуяа, Р.Амаржаргал, Д.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл, Ж.Батзандан нар болон Ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн багийнхан, холбогдох албаны хүмүүс оролцов.

 

 

                   Уг   хуралдаанаар дэд ажлын хэсгээс бэлтгэж ирсэн  зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд дээр нэг бүрчлэн ярилцаж,  санал хураалган, дэмжигдсэн саналуудаа Байнгын хорооны хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтов.

 

 

 

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл