Цэс

Холбоо барих

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Налайх дүүргийн цэцэрлэг, сургуулийн барилгын хөрөнгийг шийдвэрлүүлж, шинэчилжээ

Нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт 2020  оны энэ сарын 17-ны өдөр болж, сургалтын саруул, тохилог танхмууд багш, сурагчдадаа үүд хаалгаа дэлгэлээ. Хичээлийн шинэ байрны нээлтэд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар оролцов.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан хичээлийн шинэ байрыг нээж үг хэлэхдээ "Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд боловсролын салбарт санаачлан хэрэгжүүлсэн олон ажлын нэг нь өнөөдөр нээгдэж буй сургуулийн өргөтгөлийн шинэ байр юм. Цаашид ч тус дүүргээс сонгогдсон гишүүдийнхээ хамт Улсын Их Хурлын удирдлагын зүгээс хүүхэд багачуудын боловсролд урьдын адил онцгой анхаарч ажиллах болно" хэмээн онцлов.


Ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн хичээлийн байрны өргөтгөл нь шинээр 288 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн стандартад нийцсэн компьютерийн танхим, номын сан, буфет зэрэг хүүхдийн сурч боловсрох ая тухтай орчинг бүрдүүлсэн сургалтын долоон танхимтайгаар ашиглалтад орж байгаа нь энэ юм. Сургуулийн өргөтгөлийг Улаанбаатар хотын бага, дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах төслийн хүрээнд Япон Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд барьж гүйцэтгэжээ.

Мөн энэ өдөр Налайх дүүргийн 279 дүгээр цэцэрлэгийн нээлтийн ажиллагаа давхцав. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан энэ үеэр "Налайх дүүрэг алслагдсан, орхигдсон дүүрэг бус, төрийн бодлогын төв болсон дүүрэг болж байгаад баяртай байна. Налайх дүүргийн иргэдийг төлөөлж УИХ-д сонгогдон ажилласан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зургаан цэцэрлэг, гурван сургуулийн өргөтгөлийн хөрөнгийг шийдвэрлүүлж, хүүхэд залуусын сурч боловсрох таатай орчин бүрдүүлэхийн төлөө чармайж ажилласан. Налайх дүүргийн иргэд, сонгогчдыг УИХ-д төлөөлж байгаа хоёр гишүүнийхээ санал санаачилга, ажлыг УИХ-ын дэд даргын хувьд цаашид ч дэмжиж ажиллана" гэдгээ илэрхийлж, налайхчуудад сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл