Цэс

Холбоо барих

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны тойм

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны тойм

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийн үнэлж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэлээр ахлуулсан ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цаг Төрийн ордны “Г” танхим хуралдав.

Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Р.Амаржаргал, Г.Батхүү, Л.Цог болон ажлын дэд хэсгийн гишүүд, Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцов.

Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл ажлын хэсгийн санал, дүгнэлтийн төсөл, Байнгын хорооны тогтоолын төслийг товч танилцуулан, ажлын хэсгийн гишүүд Гадаад хэргийн яамны холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, санал гарган үг хэллээ. 

Ажлын хэсэг Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг санал, дүгнэлт, Байнгын хорооны тогтоолын төсөлд тусган Байнгын хорооны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Хуралдаан 15.35-д өндөрлөв.

 

Тойм бичсэн:  Ажлын албаны референт П.Туяа  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл