Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2021.11.08-11.12/

  2021-11-15 11:35  290


“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Аргил цагаан өвгөн” тууль хайлах, “Эрийн сайн Хан Харангуй”, “Хилин галзуу баатар”, “Наран хан хөвүүн” туульсыг Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд залах ёслол боллоо. 2021.11.08 http://parliament.mn/n/9cayn

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2021.11.09 http://parliament.mn/n/9hayn

Улсын Их Хурлын Тамгын газраас шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд зориулан УИХ-ын гишүүний ёс зүй сахилга хариуцлага, хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэг, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаа, УИХ-ын Тамгын газраас Улсын Их Хурлын гишүүнд техник зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх асуудлын талаар мэдээлэл, сургалтыг зохион байгууллаа. 2021.11.08 http://parliament.mn/n/yraon

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2021.11.09 http://parliament.mn/n/yeaon

Монгол Улсын Их Хуралд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар хэвлэлийн бага хурал хийлээ. 2021.11.09 http://parliament.mn/n/bcaon

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны эхэнд Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Дараа нь  Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдааны төгсгөлд  “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2021.11.09 http://parliament.mn/n/boaon

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 2021.11.10 http://parliament.mn/n/bwaon

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Үргэлжлүүлэн 11 дүгээр сард Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. 2021.11.10 http://parliament.mn/n/nyaon

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Дараа нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгүүдийг хийлээ. Хуралдааны төгсгөлд “11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. 2021.11.10 http://parliament.mn/n/nraon

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын холбооноос Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон, ажилдаа ороод буй Элчин сайд, хатагтай Аксель Никейзийг хүлээн авч уулзлаа. 2021.11.10 http://parliament.mn/n/neaon

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.11.11 http://parliament.mn/n/naaon

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Мөн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж. Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Мөн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Авлигатай тэмцэх газрын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив. Дараа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2021.11.11 http://parliament.mn/n/nhaon

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы  үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь  Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Хуралдааны төгсгөлд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 2021.11.11 http://parliament.mn/n/draon

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнө нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон  “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлМонгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлМонгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоол зэрэг 40 гаруй төслүүдийг эцэслэн баталлаа. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийсэн. Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг  тус тус бүхэлд нь эцэслэн баталлаа. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2021.11.12 http://parliament.mn/n/dwaon

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Сургуулийн өмнөх боловсрол” сэдвээр Багшийн хөгжлийн ордонд зохион байгууллаа. 2021.11.12 http://parliament.mn/n/roaon

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаас тавьсан Говь-Алтай аймгийн Тахийн тал дахь говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлсэн талаарх асуулгын хариуг сонслоо. Дараа нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг үргэлжлэв. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэг шилжүүллээ.  Үргэлжлүүлэн  “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ. Хуралдааны төгсгөлд “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.  батлав. 2021.11.12 http://parliament.mn/n/rcaon


  2021-11-15 11:01  290