Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны тойм

  2013-11-27 00:00  705
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны  2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны тойм

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 12.50 цагт Төрийн ордны "А" танхимд эхлэв.
Хуралдааныг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг удирдав. Хуралдаанд Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны гишүүн Г.Баярсайхан, Л.Болд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар оролцов.
Хэлэлцсэн асуудал: Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд цахилгаан, дулаан хангамж, хийн түлшний талаар авч хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж байгаа арга хэмжээний талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэл, Цэвэр агаар сангийн холбогдох албан тушаалтны мэдээлэл

Хуралдаанд дараах албаны хүмүүс оролцлоо
С.Оюун Байгаль орчин,ногоон хөгжлийн сайд
Ж.Мягмар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга
Б.Энхжаргал Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн
Б.Бадрал Улаанбаатар хотын ерөнхий менежер
Т. Батэрдэнэ Нийслэлийн засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
Ч. Батсайхан Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга
Х. Галымбек Нийслэлийн Агаарын чанарын албаны дэд дарга
Л.Эрдэнэбат Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
Б.Төмөрхүү “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн захирал
Ц.Алтангэрэл “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ХК-ийн ерөнхий инженер
Д.Баасан Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал
Б.Соёлмаа Цэвэр агаар сангийн мэргэжилтэн
Ж.Батбаяр Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга
Д.Баясгалан Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн дэд захирал
О.Бавуудорж Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн дэд захирал
М.Ангараг Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга
Ч.Батбаяр Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн ахлах мэргэжилтэн

Хуралдаанд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос 2013 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Р.Мягмар, Сэргээгдэх эрчим хүчээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах судалгааны талаар Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, 2011-2013 онуудад Цэвэр агаар сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн (сайжруулсан зуух, боловсруулсан түлшнээс бусад) ажлын талаар Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан, Хийн түлшний талаар авч хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ, Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар дулаан, цахилгаан хангамжийн талаар авч хэрэгжүүлсэн ажил болон төлөвлөж буй арга хэмжээний талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал, Улаанбаатар хотын 2013 оны 10, 11-р сарын агаарын чанарын төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар мэдээлэл хийв. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Оюун нар асуулт асууж, холбогдох тайлбар тодруулгыг авлаа.

Хуралдаан 14.20 цагт өндөрлөв.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын алба


  2016-09-22 08:09  705