Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ажлын дэд хэсгийн хуралдааны тойм

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 15.00 цагт Төрийн ордоны 334 тоот өрөөнд боллоо.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Баасанхүү ажлын дэд хэсэгт орсон байгууллагууд хуулийн төсөлд өөрсдийн чиг үүргийн дагуу санал, тайлбаруудыг бэлтгэж дараагийн ажлын хэсгийн хуралдаанаас өмнө ирүүлэхийг чиглэл болголоо.

Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын хорооны референт Ч.Батбямба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл