Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-11-10 10:11 Уншсан: 51

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.


Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ, Монгол Улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөв зарцуулах эрх, түүний хэмжээ, 2017 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ хэрхэн баталсан талаарх мэдээллийг эмхэтгэлийн шинэ дугаараас авах боломжтой. Түүнчлэн “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт-ыг бүрэн эхээр нь нийтэлсэн байна.

Мөн эмхэтгэлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.

Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай, Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай           УИХ-ын тогтоолыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлсэн байна хэмээн УйИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Үүсгэсэн: 2017-11-17 10:11

Хуралдааны тов