Шилдэг телевиз, радиогийн нэвтрүүлэг, сонин, сэтгүүлийн нийтлэлийн уралдаан

  2013-10-04 00:00  633

Улсын Их Хурлын даргын Ажлын алба, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, НҮБ-ын Хүн амын сан хамтран хүн амын хөгжил, жендэрийн тэгш байдал, гэр бүлийн хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХДХВ/ДОХ-ын асуудлаар нийт сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэл, телевиз, радиогийн нэвтрүүлгийн уралдааныг 2013 оны 3 дугаар сарын 15-наас эхлэн 11 дүгээр сарын 25-ныг хүртэл зарлаж байна.
Уралдааны зорилго нь хүн ам, жендэрийн тэгш байдал, гэр бүлийн хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХДХВ/ДОХ-ын асуудлаархи хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлыг олон нийтэд ил тод болгох, иргэдэд гэр бүлийн болон эрүүл мэндийн боловсрол олгоход оршино.
Нийтлэл, нэвтрүүлэг нь сонин, сэтгүүлд нийтлэгдэж, радио телевизээр нэвтрүүлэн олны хүртээл болсон байна.

Шагнал:
Радио: Нэгдүгээр байр 1 Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
Хоёрдугаар байр 1 Өргөмжлөл, 700.000 төгрөг
Гуравдугаар байр 1 Өргөмжлөл, 500.000 төгрөг

Телевиз: Нэгдүгээр байр 1 Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
Хоёрдугаар байр 1 Өргөмжлөл, 700.000 төгрөг
Гуравдугаар байр 1 Өргөмжлөл, 500.000 төгрөг

Сонин: Нэгдүгээр байр 1 Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
Хоёрдугаар байр 1 Өргөмжлөл, 700.000 төгрөг
Гуравдугаар байр 1 Өргөмжлөл, 500.000 төгрөг

Сэтгүүл: Нэгдүгээр байр 1 Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
Хоёрдугаар байр 1 Өргөмжлөл, 700.000 төгрөг
Гуравдугаар байр 1 Өргөмжлөл, 500.000 төгрөг

Уралдаанд ирсэн бүтээлийг нэгтгэн ном болгон хэвлүүлнэ. Бүтээлийг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст гэсэн хаягаар ирүүлнэ.

 

УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

  2016-09-23 03:52  633