Цэс

Холбоо барих

ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол өнөөдөр (2020.06.11) Төрийн ордонд үргэлжилж байна.


Тус сонсгол өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж буй юм.

“Ковид-19” цар тахлын улмаас томилгооны сонсголыг цахимаар явуулж байгаа бөгөөд сонсголыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат удирдан явуулж байна.


Томилгооны сонсгол явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгийн гишүүд хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, 09.00 цагт энэ өдрийн хуваарьт сонсголыг эхлүүллээ.


Өнөөдрийн сонсголд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн,

Ж.Хунан

Г.Нарантуяа

Д.Сүнжид

С.Энхбаяр

Ц.Адъяахишиг

Ш.Цогбаатар

П.Оюунчимэг

Г.Наранбаатар

Д.Цэнд-Аюуш  нар томилгооны сонсголын дэгд заасны дагуу тухайн албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан шалтгаан, зорилго, эзэмшсэн боловсрол, ажлын туршлага зэргээ танилцуулан, цахимаар сонсголд оролцож буй иргэдийн, мөн ажлын хэсгийн гишүүдийн асуусан асуултад хариулж, тайлбар мэдээлэл өгөх юм.

Сонсгол үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл