Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нараас өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг хуралдаан 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 13.00 цагаас “Г” танхимд хуралдав.
Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт, А.Тлейхан нар, дэд ажлын хэсэгт Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Дашдорж Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Б.Даажамба, Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгч Б.Аюуш, Азийн хөгжлийн банкны төслийн багийн орлогч дарга Ц.Байлыхүү, Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайхан, зөвлөх Д.Мягмарцэрэн, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч Т.Жамбаажамц, Эдийн засгийн байнгын хорооны референт Г.Баярмаа нар байв.
Уг хуралдаанаар Хууль зүйн үйлчилгээний хэлтсээс Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нарын өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, “Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл дээр хууль эргэн үйлчлэхэд үүсэн гарах үр дагаварын талаар хууль зүйн зөвлөмж гаргуулахаар, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл