“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 48 дугаарын тойм

  2018-12-28 15:17  109


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 48 дахь дугаарт  Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг нийтэлжээ. Уг хуулиар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд дээрх хоёр улсад хөдөлмөр эрхэлж буй хүмүүс оршин сууж буй оронд нийгмийн даатгалд хамрагдан, даатгалын үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигууд, Журам батлах тухай     Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна.

Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг баталсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2019-01-02 15:17  109