“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 38 дахь дугаарын тойм

  2013-10-11 00:00  273
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Конвенцийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц, түүний нэмэлт протоколын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2013-2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсныг нийтэллээ.

Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, иргэний нийгмийн оролцоотойгоор салбар, орон нутгийнхаа түвшинд хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан баталж хэрэгжүүлэхийг, шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөв болон Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцад тусгах, мөн гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх замаар хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, үүрэг болгожээ.

Мөн Дорноговь аймгийн “Дорнын говь” ХХК, Завхан аймгийн “Мөнхөд мандаг” , “Биндэръяа” , “HSM” ХХ Компаниудийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хүчингүй болгосон байна.


УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2013 оны 10 дугаар сарын 11

  2016-09-23 03:54  273