Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны 2014.04.14-ний өдрийн дэд ажлын хэсгийн хуралдааны тойм

Эдийн засгийн байнгын хорооны 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дэд ажлын хэсгийн хуралдааны тойм

2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 15.00 цагт “В” танхимд Эдийн засгийн байнгын хорооны 22 тоот тогтоолоор байгуулагдсан Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Улсын Их Хурлын Чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий дэд Ажлын хэсгийн хуралдаан болов.

Дэд ажлын хэсгийн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Д.Батцогт, С.Ганбаатар, Д.Зоригт нарын гишүүд оролцож, дэд ажлын хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй найман саналын томьёолол тус бүр дээр нэг бүрчлэн ярилцаж, санал солилцоод, дэд ажлын хэсэгт саналуудыг гүйцээн боловсруулж, ажлын хэсгийн гишүүдэд тараахад бэлэн болгох үүрэг чиглэл өгөв.

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл