Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр (2017.11.18) Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт нэгэн зэрэг эхэллээ.

Тэдгээрийн нэг Төв аймгийн Баян суманд болсон тэмцээний нээлтэд Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Б.Баярболд, сумын ИТХ-ын дарга Д.Энхтайван, аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Га.Лхагвасүрэн нар оролцлоо.

Баян сумын ИТХ-ын дарга Д.Энхтайван “Бид жил бүр энэхүү шатрын тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд шатрын спортыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж ажилладагт талархдаг. Өсвөр залуу үедээ оюун ухааны энэ спортыг өвлүүлэхэд цаашид бид олон тэмцээнийг сумандаа зохион байгуулах болно” гэлээ.



Сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээний дараа хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг арванхоёрдугаар сарын 9-10-нд, улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг 2018 оны нэгдүгээр сарын 6-7-нд Төрийн ордонд зохион байгуулах юм байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл