Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр (2017.05.25) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Миний нэрээр хуурамч FB хаяг нээгээд, түүгээрээ Худалдаа хөгжлийн банк удахгүй дампуурах гэж байгаа мэтээр мэдээллийг цацсан байна. Үүнийг асар ноцтой гэж харж байгаа. Өнөөдөр Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т манай улс хамрагдахаар болсон. Бидэнд өөр гарц байхгүй. Гэтэл үүнийг зогсоох санаархлаар, ялангуяа эдийн засгийг савлуулах зорилготой банк санхүүгийн байгууллагатай холбоотой ташаа мэдээллийг ийнхүү нийгэмд түгээж байгаа нь буруу юм. Өмнө нь бас Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн нэрийг барин ийм хуурамч мэдээлэл түгээсэн нь тогтоогдсон. Тиймээс банк дампуурах гэж буй мэт ийм мэдээллийг миний бие албан ёсоор болон албан бусаар олон нийтэд огт өгөөгүй гэдгийг хэлье. Энэ асуудлыг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт хандсан.

Надад болон УИХ-д ямар нэг банкны нөхцөл байдал хүндэрсэн, дампуурахад бэлэн болсон тухай мэдээлэл ирээгүй.  Үүнийг албан ёсоор мэдэгдэхгүй бол нийгэмд замбараагүй байдал үүсгэх вий гэж санаа зовниж байна” хэмээн ярилаа. Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл