Цэс

Холбоо барих

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны тойм /2012.10.01/

Ажлын хэсгийн хуралдааны тойм

/2012.10.01/

Байгаль орчин,хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 02 тоот тогтоолоор байгуулагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сум, Архангай аймгийн Цэнхэр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга сумдад Орхон, Хангал голын бохирдол, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдалд Байгаль орчныг хамгаалах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2012 оны 10 дугаар сарын 01 -ний өдрийн 14.25 цагт “А” танхимд эхлэв.

Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч Байгаль орчин,хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан даргалж Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нар болон дараах албаны хүмүүс оролцлоо.



Д.Энхбат Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй

орчин, байгалийн нөөцийн газрын дарга

Б.Батхүү Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн

дарга

Д.Шижир-Эрдэнэ Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй

орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн

Д.Баатарцогт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул

уурхайн хяналтын хэлтсийн дарга

Б.Цогтбаатар Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах

журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах

мөрдөн байцаагч



Ажлын хэсгийн гишүүд холбогдох албаны хүмүүсээс тус хуулийн хэрэгжилтийн байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсон, асуулт асууж хариулт авлаа.



Хуралдаан 15.30 цагт өндөрлөв.



Тойм бэлтгэсэн: Шинжээч Л.Саранцэцэг
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл