"Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийг чөлөөлөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Төсвийн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

  2014-01-15 00:00  280
2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр                                                                                                                                          
Улаанбаатар  хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Д.Дэмбэрэл

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр баталсан Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж байгаа болно. Энэ хуулийн 4, 5, 6 дугаар зүйлүүдэд Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч гэсэн албан тушаал хасагдсан тул уг хуульд нийцүүлэн Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч даргаар ажиллаж байсан Б.Батбаярыг уг албан тушаалаас чөлөөлөх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 361 дүгээр зүйлийг үндэслэн Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүллээ.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед хуралдаанд оролцсон гишүүд төслийг нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

“Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийг чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, тогтоолыг баталж өгнө үү.



Анхаарал тавьсанд баярлалаа.



ТӨСВИЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВААСҮРЭН



  2016-09-22 08:22  280