Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-05-01 11:05 Уншсан: 254


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзлаа. 2017.04.24

 


УИХ-ын гишүүн, УИХ дахь Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч А.Ундраа, гишүүн М.Оюунчимэг нар Олборлох салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар зөвлөлдөх уулзалтад оролцож, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жагер, АНУ-аас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт болон Монгол Улсын Олборлох  салбарын менежментийг бэхжүүлэх “СЕСМИМ” төслийн төлөөлөгчидтэй мэдээлэл солилцлоо. 2017.04.24

 


НББСШУБ-ын хорооноос Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ. Энэ  хүрээнд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 166 дугаар цэцэрлэгүүдэд ажиллав. 2017.04.24

 


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах үйл ажиллагааг Монгол Улсын их сургуульд зохион байгууллаа. 2017.04.25

 


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабэт Барсак болон Элчин сайдын яамны Эдийн засгийн албаны дарга Анна Биро, Хөдөө аж ахуй, уур амьсгалын атташе Орэлиа Талваз нарыг хүлээн авч уулзав. 2017.04.25

 


ХЗБХ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2017.04.25

 


Улсын Их  Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ. 2017.04.26

 


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2017.04.26

 


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2017.04.26

 


Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгахаар “Харгиа” цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрийн бүсэд ажиллав. 2017.04.26


 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. 2017.04.27


 

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн ойг тохиолдуулан генералуудыг Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд хүлээн авч мэндчилгээ дэвшүүллээ. 2017.04.28

 


Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. 2017.04.28


 

УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”-ийг өргөн мэдүүллээ. 2017.04.28


 

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль”-ийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. 2017.04.28

 


Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. 2017.04.28

 


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал агуулгын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. 2017.04.29

 


Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалтыг УИХ-ын дарга М.Энхболд нээж үг хэлэв. 2017.04.29

 


Зөвлөлдөх санал асуулгын эхний сэдэв буюу “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”  талаархи сэдвийн хэлэлцүүлэг 10.00 цагт эхэлж, оролцогчид тус бүртээ 15 хүнтэй 49 хэсэгт хуваагдан хэлэлцлээ. 2017.04.29

 


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”  сэдвээр хэсгүүдээс бэлтгэсэн асуулт, хариултаар үргэлжиллээ. 2017.04.29

 


Зөвлөлдөх санал асуулгын хоёр, дөрөвдүгээр сэдвийг танилцуулав. 2017.04.29


 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар зөвлөлдөх санал агуулгад хөндлөнгийн хяналт тавьж буй Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ц.Сарантуяа, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор Г.Чулуунбаатар нар 14.30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2017.04.29

 


“Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох” сэдэвт нэгдсэн хуралдаан боллоо. 2017.04.29

 


“Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. 2017.04.29

 


Зөвлөлдөх санал асуулгын эхний өдрийн үйл ажиллагаа өндөрлөлөө. 2017.04.29


 

"Төрийн эрх барих дээд байгууллага нь АИХ, хууль тогтоох байгууллага нь УБХ гэсэн хоёр танхимтай байх" сэдвийг танилцуулав. 2017.04.30

 


Зөвлөлдөх санал асуулгын зургаа дахь сэдэв буюу “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх” талаар хэсгүүд хэлэлцүүлэг өрнүүлэв. 2017.04.30

 


Төрийн эрх барих дээд байгууллага болон хууль тогтоох байгууллагын бүтцийн талаарх VI сэдвийн нэгдсэн хуралдаан боллоо. 2017.04.30

 


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвийг танилцууллаа. 2017.04.30

 


Зөвлөлдөх уулзалтад оролцогчдод УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвийг танилцууллаа. 2017.04.30

 


Зөвлөлдөх санал асуулгын гурав, тав дахь сэдвээр хэсгүүд хэлэлцүүлэг өрнүүллээ. 2017.04.30

 


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийг төлөөлж, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны ажлын хэсгийн Хэвлэл мэдээлэл хариуцсан ажлын дэд хэсгийн ахлагч М.Оюунчимэг 14.30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2017.04.30

 


“Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвийн нэгдсэн хуралдаан боллоо. 2017.04.30

 


Сүүлийн нэгдсэн хуралдаанаар “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвийг хэлэлцлээ. 2017.04.30

 


Монгол Улсын бүх аймаг, сум, хот, дүүргээс хүрэлцэн ирсэн, нийгмийн бүх давхарга, ажил мэргэжил, сонирхлын бүлэг, нас хүйсийг төлөөлөл болсон 750 орчим төлөөлөгч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх санал асуулгын хуудсыг бөглөлөө. 2017.04.30

 


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулга өндөрлөлөө. 2017.04.30

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 


Үүсгэсэн: 2017-05-01 11:05

Хуралдааны тов