Цэс

Холбоо барих

Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг төсвийн ерөнхийлөн захирагч нарыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар Монгол Улсын 2014 оны төсвийн төслийг хэрхэн боловсруулсан талаар Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч санал солилцов.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Содномцэрэн, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Авилгатай тэмцэх газрын дарга Н.Ганболд, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Лүндэндорж, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Б.Дашням, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Б.Даажамба болон Сангийн сайд Ч.Улаан, төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын хэлтсийн дарга нар оролцлоо.

Уулзалтаар төсвийн ерөнхийлөн захирагчдын боловсруулсан саналууд төсвийн зарлагын хязгаарт багтсан эсэх, хууль эрх зүйн хүрээнд асуудал нь шийдвэрлэгдсэн зайлшгүй тусгах шаардлагатай зардлуудын талаар саналаа солилцов.





ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ
АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл