Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2014 оны 29 дэх дугаарын тойм

Өнөөдөр хэвлэгдэн гарч буй эмхэтгэлийн шинэ дугаарт, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.

Үүнээс гадна 2014 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, зориулалт, тэдгээрийн байршлын талаарх мэдээлэлтэй эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоос танилцах боломжтой.

Тус тогтоолоор, нийслэл, аймаг тус бүрээр иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх газрын нийт хэмжээ, одоо эзэмшиж байгаа газрын нийт хэмжээ болон шинээр өмчлүүлэх газрын нийт хэмжээ, улсын чанартай авто замын дагуу өмчлүүлэх газрын нийт хэмжээ, аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын нийт хэмжээ зэргийг тогтоож өгсөн байна. Улсын хэмжээнд нийт 24801.677 га. газрыг иргэнд өмчлүүлэх ажээ.

Эмхэтгэлд, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл