Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтын зар

  2020-04-24 08:19  2771
Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс  урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтын зар

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тул хууль, журамд заасан шаардлагыг хангасан нэр дэвшигч Та бүхнийг урьж байна. 

Нэр дэвших хүсэлт ирүүлэх: 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд тавих шаардлагыг хангасан иргэн нэр дэвших тухай хүсэлтээ Хууль зүйн байнгын хороогоор дамжуулан Ажлын хэсэгт гаргах нэр дэвших тухай хүсэлтээ, бусад барим бичгийн хамт шуудангаар ирүүлнэ үү.

Нэр дэвших тухай хүсэлт ирүүлэхэд бүрдүүлэх материал:

  1. Нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет; (parliament.mn сайтаас татаж авна)
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  3. Бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
  4. Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар;
  5. Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;
  6. Төрийн албан хаагчийн анкет.

Бүртгэл хааснаас хойш ажлын 5 өдрийн дотор хүсэлтийг хянан хэлэлцэж сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Бүртгэснээс хойш ажлын хоёр өдрийн дотор оролцогчдын нэрс болон мэдээллийг www.parliament.mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-401, Хууль зүйн байнгын хороо (лавлах утас: 264147)

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам-ыг бүрэн эхээр нь танилцуулж байна. Нэр дэвшигчийн тухай хүсэлт гаргах анкетыг хавсралтаас татаж авна уу. 

Хууль зүйн байнгын хорооны ажлын алба






















  2020-04-15 17:24  2771