Цэс

Холбоо барих

УИХ-ын Тамгын газрын удирдлагууд ахмадууддаа баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2017.07.06) Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

Тэрбээр уулзалтын үеэр төрийн ахмад албан хаагчдын санал бодлыг сонсож, ахмадуудын талаар УИХ-аас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар танилцууллаа. Түүнчлэн эрүүл энх, урд удаан насалж, баяр наадмаа сайхан тэмдэглэхийг хүсэв.


Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Мэдээлэл, хяналт шилжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт, Тамгын газрын Ахмадын хорооны дарга Ш.Ринчин нар байлцав.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл