Цэс

Холбоо барих

Ажилтнуудад салбар дундын мэдлэг олгох сургалтыг "Мэдээллийн аюулгүй байдал" сэдвээр зохион байгуулав

    Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан ээлжит сургалтаа "Мэдээллийн аюулгүй байдал" сэдвийн хүрээнд өнөөдөр /2021.08.13/ цахим хэлбэрээр зохион байгууллаа.


    Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүний ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнууд зэрэг 51 оролцогч сургалтад хамрагдав.

    Ажилтнуудад салбар дундын мэдлэг олгох зорилготой "Мэдээллийн аюулгүй байдал" сэдэвт сургалтаар Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газрын ажилтан Э.Очбадрах мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтууд, Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдалд тулгамдаж буй бодит асуудлууд, АРТ халдлага болон түүний жишээ, APT халдлагыг илрүүлэх аргачлалууд зэрэг сонирхолтой мэдээллийг өглөө.

    Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэн ажилтнуудад зориулсан дараагийн сургалтыг хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл