Цэс

Холбоо барих

Байнгын хорооны хуралдааныг хойшлуулав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.07.04/ хуралдаанаар хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан.

Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхлэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч буйг УИХ-ын гишүүн, бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, З.Энхболд, З.Баянсэлэнгэ, Н.Номтойбаяр, Ц.Оюунбаатар, С.Бямбацогт нар байр сууриа илэрхийлэв. Ингэснээр Байнгын хорооны хуралдааныг маргаашийн /2016.07.05/ 09.00 хүртэл хойшлууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл