ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2019.07.22-26/

  2019-07-29 08:10  310

ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт

/2019.07.22-26/

    

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх цуврал хэлэлцүүлэг “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах нь” сэдвээр Төрийн ордонд болов.


    Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсний дараа  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх танилцуулгыг  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хийлээ. Мөн энэ талаарх Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн саналыг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулсан юм.


    Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.


    Хэлэлцүүлэгт улс төрийн 23 намын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын болоод иргэдийн төлөөлөл зэрэг 146 хүн оролцож, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 2019.07.22.

http://parliament.mn/n/3meo

    

    Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болов.

    Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан болон Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд, Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын дэд хэсгийн ахлагч, гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн намуудын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг 160 гаруй хүн оролцов.


    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үг хэлсэн юм. 2019.07.23.  http://parliament.mn/n/4ueo

    

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хийлээ. Мөн энэ талаарх Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн саналыг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулав.


    Дараа нь Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулга хийв. 2019.07.23. http://parliament.mn/n/49eo


    “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулж улс төрийн нам, иргэдийн төлөөлөл, судлаачдын асуулт, хариултаар үргэлжлэв.


    Төлөөлөгчдийн асуулт асуух хугацаа 2 минут, нэмэлт тодруулга  нэг минут, хариулт 4 минутын хугацаатай гэдгийг хэлэлцүүлэг даргалагч Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан. Төслийн танилцуулгын талаар нийт 35 оролцогч асуулт асууж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ дахь АН-ын Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар хариулт өгөв. 2019.07.23. http://parliament.mn/n/hzeo

    

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон 32 хүн төсөл, саналтай холбогдуулан асуулт асууж тодруулсны дараа төсөл, саналтай холбогдуулан судлаачид, улс төрийн намуудын төлөөлөл, иргэд байр сууриа илэрхийлж, саналаа хэлэв. 


    Мөн Монголын үндэсний ардчилсан нам, Монголын хүний төлөө нам, Монгол шинэчлэлт нам, Зон олны нам, Үнэн ба зөв нам, Хөгжлийн хөтөлбөрийн намын төлөөлөл болон эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл байр сууриа илэрхийлж, тус тусын саналаа тайлбарын хамт танилцуулсан юм. 2019.07.23. http://parliament.mn/n/75eo


    Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс санаачлан боловсруулж, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан зарчим, Улсын Их Хурлын даргын 2019 оны 159 дүгээр захирамжаар өгсөн чиглэлийн дагуу иргэд, олон нийтэд таниулах, мэдээллээр хангах, санал авах ажлыг 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдрөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулж, дүнг нэгтгэн гаргажээ. 


    Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж мэдээллээр хангах, санал авах ажлыг зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий Нарийн бичгийн даргын 2019 оны 400 дугаар захирамжаар байгуулагдсан зохион байгуулалт хариуцсан ажлын хэсэг 2019 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөр дүнг эцэслэн гаргахад УИХ-ын гишүүд 40930 иргэнд мэдээлэл хүргэж, санал авахад нийт оролцогчдын 19 хувь нь санал гаргасан байна. Улсын Их Хурлын гишүүдийн иргэдтэй хийсэн уулзалт, санал авах утас, цахим хаяг, бичиг хэргээр нийт 7795 иргэнээс 200439 санал ирүүлснийг нэгтгэн үзвэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дунджаар санал ирүүлсэн иргэдийн 82 хувь нь дэмжсэн байна. 2019.07.24.http://parliament.mn/n/68eo

    

    Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэлж, хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үг хэллээ.


    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Монголын хуульчдын холбооны болон бүх шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл, мөн улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцож байгаа юм. 2019.07.24.http://parliament.mn/n/6meo

    

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулгаар үргэлжиллээ. Мөн төсөлтэй холбоотой АН-ын саналыг тус намын дэд дарга, хуульч Х.Тэмүүжин танилцуулав. 


    Дараа нь Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслүүд, санал тус бүрийг дэлгэрэнгүй танилцуулсны дараа хэлэлцүүлэгт оролцогчид “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд асуулт асууж, хариулт авсан юм. 2019.07.24. http://parliament.mn/n/6zeo

    

    Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь”  сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал, АН-ын санал, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулж асуулт асууж, хариулт авлаа. 


    Төслийн танилцуулгатай холбогдуулан нийт 31 оролцогч асуулт асууж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, АН-ын дэд дарга, хуульч Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар болон ажлын дэд хэсгийн ахлагч, доктор О.Мөнхсайхан нар хариулт өгсөн юм. 2019.07.24. http://www.parliament.mn/n/ymjy

    

    “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь”  сэдэвт хэлэлцүүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал, АН-ын санал, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх танилцуулгын талаарх оролцогчдын санал, байр сууриар үргэлжилсэн. 


   

     Төслийн танилцуулгуудтай холбогдуулан нийт 34 оролцогч санал хэлсэн бөгөөд тэдний ихэнх нь шүүгчийн томилгоо, шүүгчдийн мэргэшсэн хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, Ерөнхий шүүгчийг сонгох, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, Шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулах асуудалд илүүтэй саналаа хэлж, байр сууриа илэрхийлж байлаа. 2019.07.24. http://www.parliament.mn/n/b8jy

    

    Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтож, эхний гурван өдрийн хэлэлцүүлгийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Шүүхийн эрх мэдлийг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой асуудлуудаар зохион байгуулсан.


    Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх цуврал хэлэлцүүлэг “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдвээр үргэлжилж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон 21 аймгаас 38, нийслэлийн 9 дүүргээс 16 оролцогч, түүнчлэн зарим сум, баг, хорооны төлөөллүүд, мөн улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцохоор хүсэлтээ ирүүлснээс хэлэлцүүлгийг нээлтэд 120 гаруй нь хүрэлцэн ирсэн байв.

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй нь” сэдэвт хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үг хэлсэн юм. 2019.07.25. http://www.parliament.mn/n/bzjy

    

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын танилцуулгаар үргэлжиллээ. 


    Дараа нь Улсын Их Хурлын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой заалтуудын талаар төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.  Үргэлжлүүлэн АН-ын нарийн бичгийн дарга Д.Оросоо Улсын Их Хурлын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх АН-ын зөвлөлийн саналыг танилцуулсан. 

    Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, парламентад нийслэлээс сонгогдсон гишүүдийг төлөөлж “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” хэлэлцүүлэгт  оролцогчдод хандаж үг хэлэв. Мөн Ард түмний олонхын засаглал намын дарга Ц.Нарангэрэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар үг хэлж, улс төрийн 33 намын байр суурь,  саналыг нэгтсэн мэдэгдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулж өгөв. 2019.07.25. http://www.parliament.mn/n/ddjy

    

    Үргэлжлүүлэн хэлэлцүүлэгт оролцогчид төсөл, саналтай холбогдуулан сонирхсон асуултаа асууж, төсөл санаачлагчдаас хариулт авав. Тухайлбал, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, судлаач иргэн Х.Владимар, хуульч, судлаач Д.Батбаатар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ц.Одгэрэл нарын асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нар болон Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн гишүүн, профессор доктор А.Бямбажаргал нар хариулт өгсөн юм.


    Мөн энэ удаагийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцон үг хэлж, Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төслөөр сумын Засаг даргыг тухайн орон нутгийн ард иргэд нь сонгодог байхаар тусгагдсан нь олон улсын чиг хандлагатай нийцэж буйг тайлбарлаж, улс орны ирээдүйн хөгжил, иргэдийнхээ сайн сайхан амьдралын баталгааг хангах үүднээс Үндсэн хуулийн өөрчлөлт хийх цаг үеийн шаардлага тулгараад буйг онцлов.

    Хэлэлцүүлэгт оролцогч 28 хүн асуулт асууж, төсөл санаачлагч болон дэд ажлын хэсгийн гишүүд, судлаачдаас хариулт, тайлбар авлаа. 2019.07.25.  http://www.parliament.mn/n/d9jy

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг үдээс хойш Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, АН-ын санал, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслийн талаарх оролцогчдын санал, байр сууриар үргэлжлэв. 


    Төслийн танилцуулгуудтай холбогдуулж нийт 33 оролцогч санал хэлэв. Хэлэлцүүлэгт оролцогчдын олонх нь хотын статусыг Үндсэн хуульд тусгах, Сум, дүүргийн Засаг даргыг тухайн орон нутгийн иргэд нь сонгох, Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн ИТХ байх тухай тусгасан зохицуулалтын талаар илүүтэй саналаа хэлж, байр сууриа илэрхийлж байлаа. 


Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн асан, судлаач Д.Балдан-Очир, Хөгжлийн хөтөлбөр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Хишигдэлгэр, Дэлхийн монголчуудын намын дарга Г.Тэмүүжин, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Т.Тулгаа нар байр сууриа илэрхийлэв. 


Эцэст нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Зөвшилцлийн Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийн үеэр яригдсан болон бичгээр ирүүлсэн саналуудыг ажлын хэсэгт хүргүүлж, хуулийн төсөлд хэрхэн тусгах талаар анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв. 2019.07.25. http://www.parliament.mn/n/fdjy

    

    Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдаж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх цуврал хэлэлцүүлгийн сүүлчийнх болох тав дахь хэлэлцүүлэг “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” сэдвээр эхэллээ.


    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй энэ хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төрийн байгууллагууд, мөн их сургууль, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагууд, улс төрийн намууд, эдийн засагч, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн нийт 150 гаруй хүн оролцож байгаа юм.

    “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үг хэлэв. 2019.07.26.  http://parliament.mn/n/gxjy 

  

    Хэлэлцүүлгийн нээлтийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ардчилсан намын саналыэ талаар  Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа нар танилцууллаа. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөл дэх байгалийн баялгийн хуваарилалт, эдинй засгийн бусад асуудлыг хэрхэн тусгасан талаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулав.


    Мөн Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ чиглэлийн зохицуулалтын талаар мэдээлэл хийж, улс орны суурь хөгжлийг дээш татах, гацаж байгаа гацааг засаж сайжруулах гэсэн эрмэлзэл бүхий хүмүүсийн нэгдэл өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүд, саналуудыг нухацтай хэлэлцэж байгаад талархалтай хандаж буйгаа онцлов. 2019.07.26. http://parliament.mn/n/8xjy

    

    “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал, АН-ын санал, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.


    Төслийн танилцуулгатай холбогдуулан нийт 56 оролцогч асуулт асуухаар нэрсээ ирүүлсэн байснаас 47 нь асуулт асууж тодруулав. Хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон ажлын дэд хэсгийн гишүүд хариулт өгсөн юм.

    Хэлэлцүүлэгт оролцогчид Төвбанкны хараат бус байдлаар ажиллах нөхцөл, баталгааг бүрдүүлэх, байгалийн баялгийн талаар баримтлах зарчим, бодлого, төсөв санхүү, төсвийн хяналтын талаар асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. 2019.07.26. http://parliament.mn/n/8zjy

    

    Үдээс хойших хэлэлцүүлэг оролцогчдын санал, байр сууриар үргэлжилсэн бөгөөд хэлэлцүүлэгт нийт 31 оролцогч үг хэлж, 12 хүн бичгээр саналаа илэрхийлэв. Оролцогчид Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал болон АН-ын санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх газар, газрын хэвлий, түүний баялгийн өмчлөл, төрөөс байгалийн баялгийг ашиглахад баримтлах зарчимтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв.


    Хэлэлцүүлэгт оролцогчид санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа хэлэлцүүлгийг даргалагч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хааж хэлсэн үгэндээ,  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 07 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй уялдуулах, зөвшилцөх Ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр ахлуулан байгуулсан. Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд үндсэн таван багц сэдвийн хүрээнд цуврал хэлэлцүүлгүүдийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, улс төрийн намууд, төр болон төрийн бус байгууллагууд, иргэд, эрдэмтэн, судлаачид, орон нутгийн төлөөлөл гээд маш олон хүн оролцсоныг онцлов. 


    Мөн тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх таван удаагийн цуврал хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос гаргасан саналуудыг нэг бүрчлэн  видео, аудио, бичгээр протокол үйлдэн, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах түүхэн архивт үлдээртйн зэрэгцээ бүх саналыг  УИХ-ын 68, 72  дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэгт нэг бүрчлэн хүргүүлнэ гэдгийг тодотголоо. Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлагдах хүртэл ийм хэлэлцүүлгүүдийг үргэлжлүүлэн хийнэ гээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд монгол хүн бүр сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө шингээж, Ажлын хэсэгтэй хамтарч ажиллахыг хүсэв. 2019.07.26. http://www.parliament.mn/n/jdjy


Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


  2019-07-27 15:49  310