Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг товлон зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 85 дугаар зарлиг гаргаж, Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг товлон зарлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11.00 цагт товлон зарласан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл