Байнгын хороодын ажлын алба

  2016-10-03 16:07  195

Байнгын хороо нь хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого, Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох санал боловсруулах, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллана. 

Дэд хороод нь харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй.

Түр хороо нь Тодорхой асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороог Улсын Их Хурлын тогтоолоор  байгуулан ажиллуулж болно.

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

  1. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал;
  2. Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчин;
  3. төрийн нууцын хадгалалт, хамгаалалт;
  4. гадаад бодлого;
  5. гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудал;
  6. Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улс олон улсын байгууллагад элсэх тухай асуудал.
  7. цөмийн энерги ашиглах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

  1. газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн бодлого;
  2. хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал;
  3. хөдөөгийн хөгжлийн бодлого;
  4. хөдөөг хөгжүүлэх бодлоготой холбоотойгоор хэрэгжих гадаад орны болон олон улсын байгууллагын зээл тусламжийн асуудал;
  5. мал аж ахуйн бодлого;
  6. малын даатгал болон малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах;
  7. газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, агаар мандал болон байгалийн бусад баялаг;
  8. улсын тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар;
  9. геологи, уул уурхайн холбогдолтой эрэл, хайгуул, ашиглалтын ажилд тавих байгаль орчны хяналт;
  10. агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал;
  11. цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын болон цаг уур, орчны хяналтын асуудал;
  12. усны бодлого, нөөц, усны бохирдол;
  13. хог хаягдал, дахин боловсруулалт;
  14. байгаль орчны бодлого;
  15. байгаль орчны судалгаа, хөгжил;
  16. ан агнуур.
  17. газрын сангийн нэгдсэн бодлого, зохицуулалт;
  18. газрын кадастр, зураглал.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо:

  1. хүн ам, хөгжлийн бодлого;
  2. эрүүл мэнд;
  3. нийгмийн халамж, хамгааллын бодлого;
  4. нийтийн биеийн тамир, спортын талаархи бодлого;
  5. хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр хамгаалал;
  6. боловсрол;
  7. соёл, урлаг;
  8. шинжлэх ухаан;
  9. ард түмний түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого;
  10. монгол хэл, бичиг, үндэстний цөөнхийн хэл, бичиг, ёс заншил.
  11. жендерийн тэгш байдлыг хангах бодлого.

4.Өргөдлийн байнгын хороо:

  1. иргэд, байгууллагаас Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх асуудал.

5.Төрийн байгуулалтын байнгын хороо:

  1. төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх дээд байгууллага, Ерөнхийлөгчийн асуудал;
  2. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль;
  3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хилийн цэс;
  4. төрийн алба;
  5. төрийн бэлгэ тэмдэг, төрийн дуулал;
  6. ард нийтийн санал асуулга;
  7. төр, сүм хийдийн харилцаа;
  8. хэвлэл мэдээллийн хараат бус байдал;
  9. төрийн ба төрийн бус байгууллага, улс төрийн намтай харилцах;
  10. гишүүний бүрэн эрхийн асуудал;
  11. гишүүний ёс зүй;
  12. гишүүний хөдөлмөр, ахуйн асуудал;
  13. Улсын Их Хурал, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт;
  14. гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг;
  15. чуулганы хуралдааны дэгийн асуудал.

6.Төсвийн байнгын хороо:

  1. улсын нэгдсэн төсөв, түүний гүйцэтгэл, хяналт;
  2. төрийн санхүү, зээлийн болон татварын бодлого;
  3. аудитын асуудал;
  4. гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан  зээлийн гэрээ, хэлцэл;
  5. Улсын Их Хурлын төсөв.
  6. төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газраас гаргах үнэт цаасны тухай асуудал.

7.Хууль зүйн байнгын хороо:

  1. эрх зүйн бодлого;
  2. хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа;
  3. гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого;
  4. Улсын хил хамгаалалтын бодлого;
  5. хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс, ялын бодлого;
  6. шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;
  7. нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн үндэс;
  8. эрүү, иргэн, захиргааны байцаан шийтгэх ажиллагаа;
  9. өршөөл үзүүлэх асуудал;
  10. патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг;
  11. цагаачлал, иргэний харьяалал;
  12. архив;
  13. эрх зүйн туслалцаа;
  14. өмгөөлөл;
  15. иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл.

8.Эдийн засгийн байнгын хороо:

  1. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл;
  2. эдийн засгийн дотоод, гадаад бодлого;
  3. бүсчилсэн хөгжил;
  4. төрийн мөнгөний бодлого, банк, Монголбанкны үйл ажиллагаа;
  5. даатгалын бодлого, энэ хуулийн 20.6.6-д зааснаас бусад үнэт цаасны тухай асуудал;
  6. төрийн өмчийн удирдлага, зохицуулалт, хувьчлалын бодлого;
  7. гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн нэгдсэн  бодлого;
  8. ашигт малтмалын суурь судалгаа, эрэл хайгуул, ашиглалтын бодлого;
  9. газрын тосны асуудал;
  10. үйлдвэрлэл, үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого;
  11. шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах бодлого;
  12. төрөөс аж ахуй эрхлэлтийг дэмжих бодлого;
  13. стандартчилал, хэмжил зүй, чанарын баталгаажуулалт;
  14. албан ёсны статистикийн үйл ажиллагааны зохицуулалт;
  15. үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт;
  16. барилга, хот байгуулалт;
  17. түлш, эрчим хүч;
  18. зам тээвэр, шуудан;
  19. орон сууц, нийтийн аж ахуй;
  20. аялал жуулчлалын хөгжлийн стратеги;
  21. аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил;
  22. мэдээлэл, технологийн хөгжил;
  23. харилцаа холбоо;
  24. техник, технологийн шинэчлэл. 
  25. газрын эдийн засгийн үр ашгийн бодлого.

9.Дэд хороо

  1. Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаархи хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг;
  2. Ёс зүйн дэд хороо нь гишүүний ёс зүй, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэгийг сахиулах асуудлыг;  
  3. Нутгийн удирдлагын дэд хороо нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн удирдлагын байгууллагын төлөвшил, хөгжил, удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг;
  4. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хурал, түүний гишүүний бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг;
  5. Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг;
  6. Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг;
  7. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг;
  8. Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд тусган хэрэгжүүлэх асуудлыг;
  9. Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо нь Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын асуудлыг;
  10. Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаархи хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг.

10.Түр хороо

  1. Цахим бодлогын түр хороо нь Төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, цахим бодлогын асуудлыг судалж, санал боловсруулах.

  2018-09-06 10:32  195