Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2021.12.13-12.17/

  2021-12-20 12:06  462


Ази, Номхон далайн орнуудын Парламентын чуулганы 29 дүгээр уулзалт эмэгтэй парламентчдын хурлаар эхэллээ. Эмэгтэй парламентчдын хуралд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор оролцлоо. 2021.12.13 http://parliament.mn/n/zcaon

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжиж Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт танилцуулахаар бэлтгэсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2021.12.14 http://parliament.mn/n/aoaon

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдааны эхэнд тус Байнгын хорооноос энэ оны 12 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд Ажлын хэсэг байгуулах тухай асуудал байсан. Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй тул Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хуралдааны төгсгөлд танилцуулав. 2021.12.14 http://parliament.mn/n/ayaon

Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган /АНДОПЧ/-ы 29 дүгээр уулзалт албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ удаагийн уулзалтыг “Ковид-19 цар тахлын дараах дархлааг бэхжүүлэхэд парламентуудын үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлогтой. Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган /АНДОПЧ/-ы 29 дүгээр уулзалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор нар оролцлоо. 2021.12.14 http://parliament.mn/n/zaaon

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тогтоолыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-ны өдөр гаргасан. УИХ-ын гишүүн Ц.Туваанаар ахлуулсан уг ажлын хэсэг /2021.12.13/ “Алтан тариа” ХХК, “Милл хаус” ХХК-ийн гурилын үйлдвэрүүдийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцав. 2021.12.14 http://parliament.mn/n/araon

Нийгмийн бодлогын байнгын хороо болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хамтарсан хуралдаан болж Цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөний талаарх Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээллийг сонслоо. 2021.12.14 http://parliament.mn/n/aeaon

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо үдээс хойш хамтарч хуралдав. Хамтарсан хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2021.12.14 http://parliament.mn/n/acaon


Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, НҮБ-ын Хүүхдийн сан болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран,  
Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “КОВИД-19 цар тахлын үед агаарын бохирдол: ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ” дээд хэмжээний зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа. 2021.12.14 http://parliament.mn/n/awaon

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Эхлээд Засгийн газраас 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл –ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Дараа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг сонслоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар гишүүдэд мэдээлэл хийв. 2021.12.14 http://parliament.mn/n/aaaon

“Ковид-19 цар тахлын дараах дархлааг бэхжүүлэхэд парламентуудын үүрэг оролцоо” ерөнхий сэдвийн дор зохион байгуулагдаж буй Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган (АНДОПЧ)-ы 29 дүгээр уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж, 20 гаруй орны парламентын гишүүд оролцлоо. 2021.12.14 http://parliament.mn/n/ahaon


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар 12 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төсөлд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тусгасан байв. Үргэлжлүүлэн “Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдаан Засгийн газраас  2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.  2021.12.14 http://parliament.mn/n/3yaon

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2021.12.14 http://parliament.mn/n/3eaon

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны намрын ээлжит чуулганы хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны төгсгөлд Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. 2021.12.15 http://parliament.mn/n/3eaon

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Мөн хуралдаанаар УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа. Үргэлжлүүлээд “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Дараа нь Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх ажлын хэсгийн тайланг сонслоо. 2021.12.15 http://parliament.mn/n/3caon

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. “Нийтийн сонсголын тов тогтоох, нийтийн сонсгол даргалагч, ажиглагчийн тоог тогтоох тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцүүлгээр хуралдаан эхэллээ. Дараа нь “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах товыг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Мөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зүйл бүрээр нь хэлэлцэв. 2021.12.15 http://parliament.mn/n/3oaon

Улсын Их Хурлын Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны хуралдааны эхэнд Нийслэлийн тулгамдаж буй зарим асуудлын талаарх олон нийтийн судалгааны тайлантай танилцаж, мэдээлэл сонсов. Үргэлжлүүлэн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаарх танилцуулгыг сонссон. Дараа нь Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах хөтөлбөрийн талаар Нийслэлийн Зам, тээврийн төслүүдийг хариуцсан удирдагч Б.Одсүрэн танилцуулав. Хуралдаан Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаарх танилцуулгаар үргэлжилсэн. 2021.12.15 http://parliament.mn/n/3aaon

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн  хуралдааны эхэнд дэгийн хуульд заасны дагуу хууль эцэслэн батлах санал хураалт явуулж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг эцэслэн батлав. Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Дараа нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Үргэлжлүүлэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулж Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм. Дараас нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл-үүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 2021.12.16 http://parliament.mn/n/4raon

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас  2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Ажлын хэсэг, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй таван саналын томьёоллоор санал хурааж дэмжив. Иймд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүнээс  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2021.12.16 http://parliament.mn/n/4caon

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо. Үргэлжлүүлэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Энэ өдрийн хуралдаанаар дээрх хуулиудаас гадна Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хүний хувийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн мөн холбогдуулан боловсруулсан төслүүд, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн мөн холбогдуулан боловсруулсан төслүүд нийт 143 хуулийн төслийг эцэслэн баталснаар хуралдаан өндөрлөлөө. 2021.12.17 http://parliament.mn/n/5eaon


  2021-12-20 11:39  462