Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай” 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах болон хавсралтыг шинэчлэн батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордоны Г танхимд 14.00 цагт боллоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан,  Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан, Авлигатай тэмцэх газрын Мэдүүлэг, бүрдүүлэлтийн дүн шинжилгээний албаны дарга А.Батхуяг, Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Д.Баатарсайхан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Т.Баттулга, Татварын ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Баттогтох нар оролцлоо. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат ажлын дэд хэсгийн гишүүдийн саналыг сонссоны дараа холбогдох байгууллагуудад судалгаа, тооцоо мэдээллээ гарган ирүүлж ажлын хэсгийн гишүүдэд танилцуулах мөн ажлын дэд хэсгийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын асуудал хариуцсан албан тушаалтан, мэргэжилтэнг оролцуулах зэрэг ажлын чиглэл өглөө.  

Тойм бэлтгэсэн: Хууль зүйн байнгын хорооны референт Ч.Батбямба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл